📅

Хятад улсын анхны "эртний Хятадын цэцэрлэг, орчин үеийн музейг" хослуулсан "Наньтун" музей

🕔 2023/07/07 13:38

Хятад улсын анхны "эртний Хятадын цэцэрлэг, орчин үеийн музейг" хослуулсан "Наньтун" музей

 

Наньтун музей нь Наньтун хотын зүүн өмнөд хэсэгт орших Хаохэ голын эрэгт байрладаг. Хятадуудын үүсгэн байгуулсан анхны музей бөгөөд 1905 онд орчин үеийн эх оронч, аж үйлдвэр эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч Жан Жянь үүсгэн байгуулжээ. Тус музей нь эртний Хятадын цэцэрлэг ба орчин үеийн музейг нэгтгэж, үндэстний онцлогийг шинжлэх ухааны агуулгатай хослуулсан, "Цэцэрлэг, музей хоёрыг нэгтгэсэн" онцлогтой ба Хятадын музейн хөгжлийн түүхэнд чухал ач холбогдолтой юм. 

 

Наньтун музей нь тав тухтай тээвэр, үзэсгэлэнт байгаль, түүхэн өвөрмөц барилгууд, соёлын дурсгалт эд зүйлс, гүн гүнзгий соёлын өвтэй. Энэ нь хүмүүсийн очих, судлах, аялах, амрахад хамгийн тохиромжтой газар юм. Музей нь "Дөрвөн дүүрэг, нэг гудамж"-ны үндсэн загварыг бий болгожээ. Төв болон хойд хэсэгт түүх, соёлын нөөцийн бүс, Хаонань хаус хуучин оршин суух бүс, баруун хэсэгт агуулахын бүс, өмнө хэсэгт хөгжлийн шинэ бүс ба шинээр барьсан орчин үеийн үзэсгэлэнгийн танхим, Зүүн хэсгийн гол дагуух үзэсгэлэнт соёлын гудамж болно. Одоогийн байдлаар Наньтун музей нь үндэсний 4А зэрэглэлийн түвшний үзэсгэлэнт газрыг бий болгож байна. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын дагуу Бүх Хятадын соёлын гол эд зүйлсийг хамгаалах нэгж, орон нутгийн цогц музей, соёл, аялал жуулчлалын үйлчилгээг нэгтгэсэн шинжлэх ухааны гурван мөн чанарыг бүрэн тусган, музейн нэгдүгээр танхимын түүхэн хэв маягийг дахин хэвшүүлэх юм.

 

Хаонань хаус 1914 онд баригдсан ба Нантун хотын ноён Жан Жяны анхны сууц юм. Хятадын орчин үеийн Наньтунгийн  алдарт архитектор Сүнь Жи Шя дизайнаар ажилласан бөгөөд Хятадын орчин үеийн барууны уран барилгын урлагийг шингээж авсан сонгодог бүтээл юм. Хожим нь ноён Жан Жянь 1926 онд энэ хаустаа нас баржээ. 

Хаонань хаус нь урд зүг рүү харсан, өвөрмөц хэв маягтай, сүр жавхлантай дөрвөн давхар англи маягийн барилга юм. Хамгийн доод давхарт газар доорх өрөө, 2-р давхрын дунд нь хурлын танхимтай бөгөөд Жан Жяны өөрийн биеэр бичсэн хос уянгатай. Хоёр талд хурлын танхим, нарийн бичгийн даргын өрөө байдаг. Мөн "Жан Жяньны ололт амжилтын үзэсгэлэн" дэлгэгддэг. 3-р давхрын дунд хэсэгт том зочны өрөө, хоёр талд нь Жан Жяны унтлагын өөрөө болон хүү Жан Шяорүөгийн унтлагын өрөө, номын өрөө, төгөлдөр хуурын өрөө, хоолны өрөө байдаг. 4-р давхарт нь дулаалгын давхарга юм. Хаонань хаусын өмнө Жан Жяны өөрөө тарьсан хоёр вистериа цэцэг байдаг. Зүүн талд нь ягаан өнгөтэй вистериа цэцэг тарьсан бол баруун талд нь цагаан өнгөтэй вистериа цэцэг тарьжээ. Энэ нь 100 орчим жил болж байгаа бөгөөд жил бүрийн хаврын улирлын 3, 4-р сард цэцэглэж, жуулчдын сонирхлыг их татдаг байна.

 

2020 оны 11-р сарын 12-ны өдөр Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Наньтун музей болон Жан Жяны оршин сууж байсан хуучин газарт ирж, Хаонань хаус дахь Жан Жяны аж амьдралын тухай үзэсгэлэнг үзэж сонирхов. Мөн тэрээр Жан Жяны ажил үйлс, үйл хэрэг маш их ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн бөгөөд “Наньтун музей болон Жан Жяны оршин сууж байсан орон сууцыг эх оронч боловсролын бааз болгон ашиглах шаардлагатай байна. Ингэснээр хувийн бизнес эрхлэгч болон залуучуудын дийлэнх нь боловсрол эзэмшиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж "өөртөө итгэх дөрвөн итгэл"-ийг бэхжүүлэх боломжтой” юм хэмээн хэлж байжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж тус музейг эх оронч хүмүүжлийн бааз болохоор бүх хүч чадлаа дайчлан төслийг хэрэгжүүлж буй юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?