📅

Найман байршилд 1050 албан хаагч ажиллаж байна

🕔 2023/07/06 13:53

Найман байршилд 1050 албан хаагч ажиллаж байна

 

Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна.

Тодруулбал,

-Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил

-Сүхбаатар дүүргийн хоёр байршил

-Баянзүрх дүүргийн нэг байршил

-Баянгол дүүргийн нэг байршил

-Хан-Уул дүүргийн хоёр байршил байна.

Эдгээр байршилд 1050 албан хаагч 40 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?