📅

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашнаас хүлээн авна

🕔 2023/06/27 13:43

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашнаас хүлээн авна

 

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас
-Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
-Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний зураг
-Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?