"Трио" уран сайхны кино ес дэх шагналаа хүртлээ
Жүжигчин Д.Баттөмөр "Трио" уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ. Дэлхийн дөрвөн тивийн, олон улсын кино наадмаас Трио" уран сайхны кино нийт 9 шагнал хүртээд байна. Хайрлан байж ургуулсан уран бүтээлийнхээ авсан шагнал бүрийг "навч" хэмээн билэгшээдэг жүжигчин Д.Баттөмөр "Trio" киноны ес дэх навч. АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" боллоо. Чүүү Триочуудаа, дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээжээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд тус киног НҮБ-д толилуулсан. Энэ нь Олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах явдал юм.
Мөн тус киноны уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 3-нд болдог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах зорилго тавьжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих