📅

Украин: Путин бол ялагдахгүй л гэсэн хүн, ялах хүч нөөц байхгүй

🕔 2023/02/24 10:30

Украин: Путин бол ялагдахгүй л гэсэн хүн, ялах хүч нөөц байхгүй

 

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, Уніан сайтын “Утро февраля” хөтөлбөр, оросын судлаач Марк Фейгин, оросын блогер Федор Трофимец, украины сэтгүүлч Григорий Герман, цэргийн эксперт Алексей Гетьман, Кирилл Сазонов нарын бичсэн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
ОХУ-аас Украины эсрэг бүрэн хэмжээний халдан түрэмгийлэл үйлдсэний нэг жилийн ойн энэ өдөр “Украины хамгаалагчдын 10 гол ялалт” гэдгийг Украины БХЯ-наас танилцуулжээ. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд хатагтай Анна Маляр уншиж сонордуулав. Үүнд:
 
- 2022 оны 2-4 дүгээр сар. Киев, Чернигов, Сума, Харьковын хориглон хамгаалалт;
- ОХУ-ын түр эзэлсэн нутаг дахь украинчуудын эсэргүүцэл;
- Украины хойд нутгийг оросын цэргээс чөлөөлсөн ба Киев муж, Чернигов муж,  Сума мужийг бүрэн чөлөөлсөн;
- "Москва" крейсерийг сөнөөсөн;
- Змеиный арлыг чөлөөлсөн;
- Зургаа, 8 дугаар сард Украины өмнөд, дорнодод оросын цэргийн ложистикийг сөнөөсөн;
- Есөөс 10 дугаар сард Харьков мужийг бүрэн чөлөөлсөн;
- Есөөс 10 дугаар сард Херсон мужийн зарим хэсгийг чөлөөлсөн;
- Агаарын довтолгооноос хамгаалах хүчний баатарлаг үйлс;
- Украины дорнодод эзлэн түрэмгийлэгчдийн давшилтыг тогтоон барьж байгаа явдал гэж жагсаажээ.
 
Амиа хорлосон атакаар Орос бүтэн жилд занималдлаа. Украинд халдан түрэмгийлсний нэг жилийн ойн өдөр гадаадын цэргийн экспертүүд ийм дүгнэлт хийжээ. Оросын хуурай замын цэргийн 97% энэ дайнд оролцож байгаа тухай Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Энэ удаа “Герасимовын их давшилт” үргэлжиллээ. Ирэх сард бас дахин нэг том давшилт Москвад төлөвлөж байгаа ба эзэлж авсан нутагтаа бүрэн бэхжээд “Хойд Солонгосын хувилбар” гэдгээр Украиныг хоёр хуваасан, мөнхийн дайсагнасан, дайнаа царцаасан голомт бий болгохыг зорино гэжээ.
 
Украин дахь дайны нэг жилийн ойн энэ өдөр Орост сонин содон гэж үзэхээр өөр нэг мэдээ явж байна. Оросын түрэмгийллийн эсрэг, хэрэг дээрээ Путины дэглэмийн эсрэг “Русский Добровольческий Корпус” буюу “РДК” гэх Оросын сайн дурынхны корпус, мөн “Легион Свобода России” (Эрх чөлөөт Оросын легион) гэх өөр нэг томхон нэгтгэл Украины зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Путины дэглэмийн эсрэг байлдаж байна. “РДК” нь зөвхөн оросуудынхаа төлөө гэсэн уриатай. Тэдний хувьд Кавказ, Якут, Буриад гэхгүйгээр зөвхөн орос үндэс угсаа минь гэсэн үндсэрхэг хандлагатай. Явж явж энэ хоёр зэвсэгт отряд Орост одоогийн харгис дэглэмийг түлхэн унагаж магад гэсэндээ Путин тэднээс айн түгшиж байгаа ажээ.
 
Фронт дахь нөхцөл байдал яг хуучнаараа. Өдөр бүр оросын арми аймшигтай хохирол амсана. Украиныг ямар ч үнээр хамаагүй эзлэн авахыг зорино. Гэвч ямар ч үнээр хамаагүй гэсэн Путины шаардлага цаанаа бодит байдалд дээр тун чамлахаар, хязгаарлагдмал. ОХУ-ын Сангийн сайд асан, хоёр том банк толгойлж явсан нэртэй санхүүч Михаил Задорнов “Бидэнд ямар ч шаанс алга. Барууныхны хүч нөөц нь биднийхээс хавьгүй илүү юм байна” гэж хүлээн зөвшөөрчээ. Орос нь ДНБ-ийхээ 4%-ийг армидаа, Европын хүчирхэг цэрэг армитай орнууд түүнээс 2 дахин багыг армидаа зарцуулж байна, гэтэл тэр нь АНУ-ын цэргийн төсвийн 10-ны нэг хувь шүү дээ.  Иймд Украин ба Барууны эсрэг байлдаад ялах шаанс Орост алга, өөрийнхөө хүч нөөцийг НАТО-гийн орнуудын хүч нөөцтэй харьцуулахад дэндүү тэнцвэргүй, цэргийн ч, эдийн засгийн ч мөргөлдөөнд Орост ямар ашиг гарахгүй хэмээн Задорнов Путинээ ятгажээ. 
ОХУ эдийн засгийн зайлшгүй нуралтыг үзнэ гэж тэрээр нэмж сануулав. Бүслэгдсэн хэрэм цайзад амьдрах, эдийн засгийн хувьд бүрэн ганцаардсан, тэгээд бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэх, энэ бүхэн чинь туйлын гаслан, хөөрхийлөл. Бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэе гэдэг чинь зүгээр л улс төрийн лоозон, өөр юу ч биш. Импортын программ хангамжийг орлуулах гэдэг бол зарим эд ангийг нь бид хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй, тиймээс үйлдвэрлэж огт чадахгүй. Тиймээс огт чадахгүй. Хөгжил удаашрих нь гарцаагүй, нефть-гаазын салбар ч удааширна–Задорновын сануулга.
сонин mn
 
Орос энэ дайндаа ялагдвал дараа нь ямар Оросыг дэлхий хүсэх вэ гэдэгт үлэмж мэтгэлцээн өрнөжээ. ОХУ задрах бутрах тухайд магадлал өндөр ч үүнийг Украин, Баруун хүсэхгүй. “Оросыг сөнөөх устгах зорилго үгүй” гэдгээ Жо.Байден Киевт тод тодорхой мэдэгдчихсэн. Зүгээр л дайнаа зогсоогоод Украинаас бүх цэргээ гаргах–маш энгийн бөгөөд бодит шаардлага. 
Хяналттай Орос үлдэх нь Баруунд ч хэрэгтэй. Харин Оросыг ямар болгохыг хүснэ вэ? “Чтобы денацифицировать, демилитаризировать и деимпериализировать Россию” гэж оросоор хэлэгддэг орос хэлэнд нэвтэрсэн шинэ үгс байна. “Оросыг нацистчлалгүй, милитаристчлалгүй, империалистчлалгүй болгох” гэж бууж байна. Монгол хэлэнд бүр утгагүй сонсогдоно. Гэвч тэгж хөрвүүлж дасахаас өөр аргагүй.
Энэ дайны төгсгөл ОХУ-д яаж тусахыг таамагласан ярилцлага нэвтрүүлэг сайтуудад дүүрлээ. Дайнд ялагдана гэдэг Путины дэглэмийн төгсгөл болно. Тэр төгсгөл ОХУ-ын уналт  болж хэд хэдэн бүс нутаг Холбооны Улсын бүрэлдэхүүнээс гарна хэмээн оросын сэтгүүлч социологч Игорь Яковенко анхааруулав. Оросын хөдөлмөрийн зах зээлд маш том дефицит нүүрлэв. Нэг хэсэг нь байлдаж байна, мэргэжилтэй мэдлэгтэй олон хүн хил даваад дүрвэсэн, ажлын байранд байгаа нь хэзээ мөдгүй Украины фронт руу ачигдана гэсэн айдастай. Арми нь нэгдмэл биш болсон. БХЯ, ЖШ-т захирагддаггүй олон янзын цэрэг фронт дээр байлдаж байна. Нэгдсэн командлал байхгүй хэмээн тэрээр ярьжээ. 
Федор Трофимец бичжээ. Оросын нуралт задралыг АНУ олж хараад тэр тухай Хятад, Япон, Европын Холбоотой ярилцаад эхэлчихсэн. Украинд мэдээж 1991 оных нутаг дэвсгэрийг амлана, Германд Кёнингсбэрг нийслэлтэй Пруссын Вант Улс сэргэж магад, Финланд Карелаа авна биз. Хятад нь бүх Приморье ба Хабаровскийн хязгаарыг шаардах байх.
Япон нь Сахалины арлуудыг нийт Курилтэй нь авна. Монгол Буриад, Алтайг санаархана. Энэчлэн Норвег, Казахстан, Азербайжан дороо дороо Оросыг хэлтлэнэ. Дагестаныг автономит эрхтэйгээр Азербайжанд нийлүүлнэ. Турк шууд дэмжинэ. Украин Кубань руу санаархаж мэднэ. Гэвч 1991 оных нь хил хязгаар дотор байлгавал барав. Оросын 11 бүс нутаг  хил хязгаараа хуваагаад, хилээ тогтоогоод эхэллээ. Хакасс нь парламентаараа Тусгаар тогтнолын тухай тогтоол баталлаа. Дагестан, Татарстан, Ичкер, Алтай, Буриад, Хаккасия болон мөхөж сөнөж байгаа алслагдсан буйд нутгууд бүгд шийдвэрээ гаргах биз.  Орос нурлаа сөнөлөө гэдгийг эх орон нэгтнүүд маань өөрсдөө НҮБ, НАТО-д хандан бичих л үлдлээ–оросын блогер Трофимец сэтгэл түгшин бичжээ.
 
“Зомбичлол” буюу зэрлэгшил-тэнэглэлийн туйл гэсэн утгаар Төрийн Думын гишүүн асан М.Фейгин Оросынхоо нийгмийг шүүмжлэв. ОХУ-д сурагчдыг “милитаризация” гэдгээр баллаж тавьж байна гэв. Энэ нь хүн амаа зомбичилж байгаагийн шинэ үе шат гэв. Хүүхэд багачууд эх орныхоо төлөө үхэхэд багаасаа бэлтгэх ёстой, үүний тулд “Өсвөрийн путинчууд” болцгоох хэрэгтэй. Оросын холбооны телеканалуудаар Барууныг муулсан, Украиныг хараасан нэвтрүүлэг өдөр бүр цацна. Баруун ба түүний үнэт зүйл, технологиос орос залуус, хүүхдүүдийг хамгаалах ёстой гэнэ. Барууны нөлөөнд орж болохгүй, тэгэхийн оронд “Алив бүгдээрээ хамт үхье л дээ!”–Зөвлөлт Холбоот Улсаа мөрөөдөж, эцсийн тулаандаа орцгооё, пролетари нарт алдах юм байхгүй, олбол бүх дэлхийг олно гэсэн суртал дахин сэргэв. “Сүүлчийн тулалдаанаараа бид Аляскаа буцаан авна” гэсэн дуу гуравдугаар ангийн хүүхдүүдээр дуулуулна. Орост шовинизмын үзлээс өөр гайхуулах, үзүүлэх, бахархах юмгүй боллоо, Украины эсрэг дайнд улсаараа сүйрч эхэлж байгаагийн цондон хэмээн экс-депутат Фейгин дүгнэв. 
 
Энэ дайныг эхлүүлсэн Оросын улс төрийн дэглэм Украинаа ялж чаддаггүй, учир нь хангалттай нөөц хүч алга. Гэтэл ялагдаж чаддаггүй, учир нь тэгэх сэтгэл зүй алга. Орос бууж өгнө гэдэг худлаа, Украинаас гарна гэдэг худлаа, Украиныг ялна гэдэг бас худлаа. Ингээд алалдаад, алуулаад, давшаад, бутцохиулаад байхаас өөр гарц үгүй.
 
сонин mn
 
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?