📅

ЗТХЯам: Тээвэрлэлтийн үйл ажиллагаа төмөр замуудаар зогсолтгүй хэвийн үргэлжилж байна

🕔 2023/02/02 14:55

ЗТХЯам: Тээвэрлэлтийн үйл ажиллагаа төмөр замуудаар зогсолтгүй хэвийн үргэлжилж байна

 

Зам Тээврийн Хөгжлийн Яам мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: "Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, хилийн боомтуудыг холбосон автозамууд, Гашуунсухайт, Ханги зэрэг боомтуудад баригдаж буй ачаа тээврийн терминал зэрэг бүтээн байгуулалтуудыг дурдаж болно.
Цаашид Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Хатавч боомтуудын хил холболтын төмөр зам, Баян-Уул-Ульхан, Чойбалсан-Хавирга, Баян-Замын-Үүд чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын хүнд даацын автозамуудын барилгын ажил үргэлжлэн явагдана.  
Гэтэл  Isee.mn болон Arslan.mn зэрэг зарим мэдээллийн сайтад “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд рүү хийх туршилтын тээвэр зогсож, 416 км зам хаягджээ” гэх зориуд мушгин гуйвуулсан захиалгат ташаа мэдээлэл гарсанд няцаалт хийж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалт 2021 оны тавдугаар сард дуусаж, 2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлсэн бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын барилгын ажил 2022 оны 11-р сард дуусаж зүгшрүүлэх тээврийн ажлыг эхлүүлээд байна.
Тээвэрлэлт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнд: 99.2 мянган тонн сайжруулсан шахмал  түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, чингэлгийг зөөгөөд байна.
 
2023 он гарснаас хойш зүгшрүүлэх тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа төдийгүй Тавантолгой-Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд нийт 8 сая.тонн нүүрс экспортлоно гэсэн төлөвлөгөөтэйгээр яам болон холбогдох аж ахуйн нэгжүүд бэлтгэл ханган ажиллаж байгаа болно. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа тус төмөр замуудаар зогсолтгүй хэвийн үргэлжилж  байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Засгийн газар болон Зам тээврийн яамны бодлого үйл ажиллагааг гуйвуулж, бодит байдлыг үгүйсгэсэн илтэд худал, ташаа мэдээлэл олон нийтэд түгээхгүй байхыг хатуу мэдэгдэж байна." гэсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?