📅

Израилын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ

🕔 2022/12/30 16:51

Израилын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ

 

Израилын Ерөнхий сайдаар томилогдсон Биньямин Нетаньяху 37 дахь Засгийн газрын бүрэлдэхүүнийг пүрэв гарагт танилцууллаа. Израилд энэ оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Б.Нетаньяхугийн эвсэл Кнессет буюу парламентын 120 суудлын 64-ийг авсан юм.
 
Хэдийгээр эвсэл эв нэгдэлтэй байсан ч засгийн газар байгуулагдах хүртэл олон долоо хоногийн турш хэлэлцээ, маргаан өрнөж, Б.Нетаньяху сайд нараа танилцуулахаар Кнессетийн индэр дээр гарч ирэх хүртэл Гадаад хэргийн сайд тэргүүтэй гол албан тушаалууд солигдсоор байлаа.
 
Шинэ Засгийн газрын 31 гишүүний дунд ердөө таван эмэгтэй гишүүн байна. Засгийн газрын гишүүдээс хамгийн ахмад нь 75 настай Ави Дихтер бол хамгийн залуу нь 30 настай Ицхак Вассерлауф аж.
 
Өдгөө 73 настай Б.Нетаньяхугийн хувьд хоёр дахь ахмад гишүүн болж байна. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан эрхэм юм.
 
Ийнхүү Батлан хамгаалахын сайдаар генерал асан Йоав Галлантыг, Гадаад хэргийн сайдаар Эдийн засгийн сайдын албыг хашиж байсан Эли Коэныг, Хууль зүйн сайдаар Израилын Хуульчдын холбооны дэд даргаар ажиллаж байсан Ярив Левиныг, Боловсролын сайдаар Йоав Киш тэргүүтэй албан тушаалтнуудыг томилжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?