📅

Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын чинээлэг иргэд 92.6 тэрбум ам.доллар алджээ

🕔 2022/12/30 15:18

ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ.  Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбум ам.доллар алджээ.  Он гарснаас хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн хөрөнгө 74.3 тэрбум ам.доллароор буурсан гэж 2012 оноос хойш гаргаж байгаа “Bloomberg Billionaires Index”-т энэ сарын эхээр мэдээлсэн байна. Уг индексийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн компаниудын хувьцааны үнэд үндэслэдэг. Тухайлбал, уул уурхай, металлургийн “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 9.3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 8.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэгч “Новатэк” компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченкогийн хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар болж буурч, 8.48 тэрбум ам.доллар алдсан бол “Северсталь” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов 7.79 тэрбум доллароор ядуурч, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?