Засгийн газар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханыг хууль зөрчин томилжээ
Өнгөрсөн 6-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилох шийдвэрийг гаргасан. Гэвч энэ томилгоог хууль зөрчин хийжээ.
Уг нь төрийн өндөр, дээд албан тушаалд томилох эрхмүүдийг АТГ-т мэдүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг эхэлж шалгуулдаг. Энэ дагуу Д.Жаргалсайханыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгч, АТГ-аас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн албан бичиг/2022.06.07/ Засгийн газарт ирүүлжээ.
Ингэхдээ,
Д.Жаргалсайхан нь биеийн тамир спортын худалдаа, арга хэмжээ зохион байгуулдаг "Тотал спорт" компанийн үүсгэн байгуулагч учир нийтийн албан тушаалд томилогдоход ашиг сонирхолын зөрчил үүсэх магадлалтай. Тиймээс сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухй хуулийн 3.1.11 дэх заалтыг зөрчинө гэж үзжээ.
Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан шалгалтын дүнд Д.Жаргалсайхан нь бусадтай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан 201701000080 дугаартай хэргийг нь 2022.04.30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн гэдгийг ч албан бичигтээ дурджээ.
Гэвч Засгийн газрын тухайн үеийн ХЭГ-ын дарга Ц.Нямдорж АТГ-аас Д.Жаргалсайханыг "ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн бичгийг дахин, хүчээр хийлгэж авч, түүнийг хууль бусаар томилжээ.
Энэ бол АТГ хэрхэн улс төрчдийн, тэр дундаа эрх баригчдын заавраар ажиллаж, тушала шийдвэрээ өөрчилж болдог вэ гэдгийг
тод илрэл юм.
https://tsahiur.mn/n/s/12375