📅

Ч.ӨНӨРБАЯР: Нүүрсний хулгайчдаа их хурал дотроосоо хайх хэрэгтэй

🕔 2022/12/08 12:19

Ардчилсан намаас Үндэсний бодлогын хорооны хурлыг хийж, шийдвэр гаргах, дараагийн арга хэмжээний гарц шийдлийг ярилцах шийдэлд хүрсэн. Ойрын хугацаанд үндэсний бодлогын хороо хуралдана гэдгийг мэдэгдлээ. Энэ үеэр нүүрсний хулгайтай холбоотой байр сууриа Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  илэрхийллээ.
Тэрбээр “Монгол хүн эрх чөлөөтэй байдаг, улс нь тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалдаг ардчиллын замыг сонгосон. Ардчилсан нам дотор ч эрх мэдэлтэй хэсэг болон эрх баригч нар дээр очиж төрөө үнэт байдал, зарчмаа худалддаг. Мөнгөтэй хүмүүст үнэт зүйл зарчим, үзэл санаагаа худалддаг хүмүүсийн нам болсон байна. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг цаашид өөрчлөх шаардлагатай байгаа юм байна. Төр засаг хулгайчдаа хайгад завгүй байх шиг байна. Сүүлийн найман жил эрх баригч нам засагласан. Энэ хулгайчдыг ерөнхий сайд комбинат дотроосоо хайх хэрэгтэй. Тэр хулгайчийг холоос хайх хэрэг  байхгүй. Их хурлын бүлгүүд хараад байхад хулгайч хайгаад гишүүд нэгийгээ хараад байгаа юм шиг байна. Энэ 62 гишүүн дундаас хайх ёстой. Өнөөдөр хэн эрх мэдэлтэй байна. Хэн хил гаальд хяналт тавьдаг юм, хэн бодлогын шийдвэрийг гаргадаг юм. Эрх баригч МАН, тэр дундаа замгийн газар дотроосоо хулгайчдыг хайх хэрэгтэй. Үүнийг булзааруулан тулд бизнес эрхлэгчид рүүгээ дайрдаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийн хугацааны хувьд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2023 онд сонгууль хийгээд зарчим өөрчлөгдөхгүй. Одоо байгаа сонгуулийн тогтолцоо  бол мөнгө өгч, хэдэн дээрэмчид гарч ирдэг. Зарцуулсан мөнгөө тендер, нүүрсний хулгай, хөгжлийн банк, элдэв зээл авч нөхдөг. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр хулгайчдаасаа салж чадахгүй” гэв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?