📅

Дархан-Уул аймгийн МАН-ыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн МАН-ын дарга С.Насанбат нар “шороотой” хутгажээ

🕔 2016/06/04 14:53

 

УИХ-ын гишүүн болон аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 6 с арын 11-ны өдрөөс эхлэх учиртай. Үүнээс өмнө зөвхөн УИХ-ын гишүүд болон өмнө нь ажлаа хийж байсан аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажлын тайлан мэдээллээ олон нийтэд хүргэж болохоос өөр сонгуулийн сурталчилгаа явах учиргүй. Эдгээр албан тушаалтнаас өөр нэг нэгэн хүн сонгуулийн сурталчилгааны агуулгатай үйл ажиллагаа явуулбал тухайн нэр дэвшигчийн нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах хуультай.

Тэгвэл Дархан-Уул аймагт сонгуулийн "уур амьсгал” хэдийнэ оржээ. Ингэж хэлэхийн учир нь Дархан-Уул аймгийн МАН-ын дарга, аймгийн Засаг дарга асан С.Насанбат сонгуулийн хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсны улмаас нэрээ татуулсан байна.

2016 оны сонгуулиар аймгийн ИТХ-д нэр дэвшигч С.Насанбат, өмнө нь 2012 онд Дархан-Уул аймгийн 3-р тойргоос төлөөлөгчөөр сонгогдсон атлаа ажлын тайлангаа нийт иргэдэд төдийгүй АН-ын төлөөлөгч сонгогдсон тойрогт танилцуулж байгаа нэрээр сонгуулийн далд сурталчилгаа явуулсан нь ийнхүү хууль зөрчсөнд тооцогдон нэрийг татахад хүргэжээ.

Аймгийн МАН-ын хорооны хувьд С.Насанбатыг нэрийг татагдснаар асуудал дуусчихаж байгаа хэрэг биш гэнэ. Дархан-Ууул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Засаг дарга асан С.Насанбат нар аймгийн МАН-ыг өөрийн "хувийн өмч” мэтээр үздэг балагаас болж Дархан, Хонгор, Орхон сумын МАН-ын хорооны дарга нар аймгийн ИТХ-д нэр дэвших боломжгүй болжээ. Мөн Шарын гол сумаас аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигчийн хувьд хуульд заасан хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөрийн асуудлаас болж нэр дэвших эрх нь цуцлагдсан байна.

Товчхондоо, Дархан-уул аймгийн МАН-ын зүгээс аймгийнхаа ИТХ-д нэр дэвших асуудал хүндхэн байдалд хүрчихсэн, намын 6 нэр дэвшигчийг нь дээрх зөрчлийн улмаас нэрийг татуулчихсан сууж байгаа гэнэ.

Ийм нөхцөл байдалд хүрч байгаа явдал анхны удаа биш юм билээ. Өнгөрсөн жилүүдэд С.Насанбат аймгийнхаа МАН-ын хороог удирдахдаа намынхаа 10 гишүүнийг намаасаа хөөсөн, ИТХ-ын 3 тойрогт гарсан нөхөн сонгуульд намынхаа гишүүдийг оролцуулах хуулийн хугацааг хоцроосон, намын гишүүдэд хувийнхаа үзэл бодол, итгэл үнэмшлээр ханддаг гээд түүний энэ намд хийсэн эерэг ажлаас илүү энэ намыг "унагасан, самарсан” ажлууд олон. Харамсалтай нь МАН-ын дарга С.Насанбатыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа цээжээрээ хамгаалдагийн улмаас Дархан-уул аймгийн МАН-ын гишүүд "нар үзэхээ” болжээ. Үүний улмаас аймгийн МАН-ын хороо нь дотроо 3 хуваагдсан, МАН-ын хорооны үүрийн ажилтнууд, дэмжигчид, жирийн олон зуун гишүүд хэнийг нь дагахаа мэдэхээ байж эцэстээ МАН-д итгэх итгэл нь алдарч эхлэсэн байна.

А.Галт

 

 

 

 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?