БНСУ: Барсын хүч хэмжээтэй
Хоч: Азийн бар
Барсын хүч хэмжээтэй
Португалийн шигшээ багийг “Евро 2012”- ийн хагас шигшээ шатанд шалгаруулж, 2014 оны ДАШТ-д оролцуулж явсан дасгалжуулагч Пауло Бенто сүүлийн дөрвөн жил Солонгосын шигшээг дасгалжуулж байна. Багийн лидер, Английн “Тоттенхэм” клубт гялалзаж яваа Сон Хён Мин гэмтэл авсан нь Пауло Бентог 4-1-4-1 системээ эргэж харахад хүргэсэн. Азаар Соны бэртэл илааршсанаар форм муутай байгаа дээрээ системээ солих зовлонгоос ангижирлаа. “Волверхэмптон”-ы Хуан Хи Чан, “Олимпиакос”-ын Хуан Ы Жо, “Гимчон Сангмуг”-ийн Квон Чан Хун зэрэг хэд хэдэн гол тоглогчид формгүй байгаа тул Солонгосын дундын шугам ганхаж таарах нь. Катарын дэлхийн аварга Азийн багуудад ээлгүй байх гашуун магадлал Солонгос дээр ч харагдаж байна. Уг нь солонгосчууд дэлхийн аваргын формоо олохын тулд зунаас хойш долоон тоглолт зохион байгуулсан. Чили, Египет, Камерун, Исландыг хожсон ч ердөө ганц нь ДАШТ-ий босгыг давжээ. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Японтой тоглоод 3:0-ээр хожигдсон нь солонгосчуудад том сануулга болсон. Ихэнх бооцооны төвүүд болон мэргэжилтнүүд “H” хэсгийг Португал, Уругвай тасархай тэргүүлнэ гэж таамаглаж байгаа. Оксфордын их сургуулийн математик таамаглал ч үүнээс зөрсөнгүй.
Амжилт
Өмнөд Солонгосчууд ДАШТ-д 10 удаа оролцсон амжилтаараа тивдээ тэргүүлдэг. 2002 онд ДАШТ-д дуулиан, будилаантайхан шөвгийн дөрөвт үлдсэн нь солонгосчуудын хамгийн өндөр амжилт. Солонгосчууд түүнчлэн Европ болон Өмнөд Америкийн бусад орнуудаас 10 дараалан ДАШТ-д шалгарсан анхны улс болж байна. Ийм амжилттай өөр дөрөвхөн баг байгаа нь Бразил, Герман, Аргентин, Испани юм.

Сон Хён Мин “Хамбург”-ийн академийн бүтээгдэхүүн Сон Хён Мин бол дорно дахинаас төрсөн хамгийн шилдэг хөлбөмбөгч. 2015 онд “Тоттенхэм” клубт ирснээсээ хойш Сон 245 тоглолтод 96 гоол оруулчихаад байна. Ялангуяа сүүлийн хоёр улиралд Сон супер одын түвшинд хүрч Премьер лигийн мэргэн буучаар тодорсон. ДАШТ-ий өмнө Сон Хён Мин гэмтэлтэй байсан ч илааршиж тоглоход бэлэн болжээ.
Дасгалжуулаг: Пауло Бенто
Хаалгач: Ким Сон Гю, Сон Бом Гын, Чо Хён У
Хамгаалагч: Ким Мин Жэ, Ким Ён Гвон, Квон Кюн Вон, Чо Ю Мин, Ким Мун Хуан, Юн Жон Гю, Ким Тэ Хуан, Ким Жин Су, Хон Чоль
Хагас хамгаалагч:Чон У Ён, Сон Жун Хо ,Пайк Сын Хо, Хуан Ин Бом, Ли Жэ Сон, Вон Чан Хун, Чун Ву Юн, Ли Кан Ин, Сон Хён Мин, Хуан Хи Чан, На Санг Хо, Сон Мин Кю
Довтлог: Хуан Ы Жо, Чо Гю Сун
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих