Мессигээс болж Аргентин, Мексикийн хөгжөөн дэмжигчид зодолджээ
Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид сэтгэл хөдлөл ихтэй, хоорондоо гар зөрүүлэх нь элбэг гэдгээрээ ихээхэн алдартай. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр ч фанатууд сөргөлдөж, зодолдоод амжжээ.
Mirror сонины мэдээлснээр, Доха хотноо ДАШТ-ийн үеэр Аргентин, Мексикийн шигшээ багуудын хөгжөөн дэмжигчид хоорондоо зодолдсон гэнэ. Тодруулбал, 11 дүгээр сарын 23-ны үдэш хөгжөөн дэмжигчдийн бүсэд цугларсан олон дунд байсан Мексикийн хөгжөөн дэмжигчид "Месси чөтгөррүүгээ тонил!" хэмээн хашгирснаар энэ зодоон эхэлжээ. Хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон зодооны улмаас хэд хэдэн хүн хөнгөн гэмтсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Аргентины шигшээ баг 11 дүгээр сарын 22-ны өдөр Саудын Арабын багтай тоглож, 1:2 харьцаатайгаар хожигдсон нь энэ удаагийн ДАШТ-ий анхны дуулиан байлаа. Харин тэдний өрсөлдөгчид болох Мексик, Польшийн багууд тоглож, 0:0 харьцаатайгаар тэнцэж, тоглолтоо өндөрлүүлсэн юм. Ирэх бямба гараг буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Аргентин, Мексикийн багууд тоглох бөгөөд энэ тоглолтын дүнгээр аль баг цааш тэмцээнээ үргэлжлүүлэх нь шийдэгдэх аж.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545001
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих