📅

Нээлттэй сонсгол Үндсэн хууль зөрчсөн үү

🕔 2022/11/07 16:37

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр товлоод байсан билээ. Харин УИХ-ыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон гишүүн Г.Ганболд хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлуулжээ. 
Цэцэд маргаан үүсгээд буй  УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1, 29.2 дэх заалт нь дараах албан тушаалтнуудыг томилохын өмнө УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах тухай зааж өгсөн чухал ач холбогдолтой заалтууд юм.
Үүнд:
1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн,
3. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,
4. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга,
5. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,
6. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,
7. Төрийн албаны зөвлөлийн гишүүн,
8. Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч,
9. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, 10. Үндэсний статистикийн хорооны дарга,
11. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга
Хэрвээ тус хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.1, 29.1.2 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл "... Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох..." эрх хязгаарлагдаж, олон нийтийн хяналт, ил тод, нээлттэй байдлын ололт алдагдах эрсдэл бий болно.
Иймд Бодлогод залуусын хяналт, Оюуны инноваци, Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ууд хамтран энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?