📅

Халуун усны хоолой задарч 5 хүн түлэгджээ

🕔 2022/10/26 12:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”, Ханбогд хорооллын хашааны гадна 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байжээ. Засварын явцад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгдсэн байна.
Онцгойгийн алба хаагчдыг очиход хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат 38 настай залуу Н нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Онцгой байдлын газарт өчигдөр /2022.10.25/ 20:13 цагт энэ тухай дуудлага иржээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?