📅

Ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

🕔 2021/09/27 11:55


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлага есдүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат 49 настай эрэгтэй З төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Харин “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай эрэгтэй Б нас барсан байсныг, цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?