📅

Б.Жавхлан: Ипотекийн төлөлтийг дахин хойшлуулах нь эрсдэлтэй

🕔 2022/10/15 16:12

Б.Жавхлан: Ипотекийн төлөлтийг дахин хойшлуулах нь эрсдэлтэй

 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эсэх асуудал яригдаж байгаа юу гэдэгт Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгч байна.

"Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн хойшлуулах нь иргэдэд их эрсдэлтэй. Иргэд ипотекийн зээлийн төлбөрөө төлөөд явж болно, хойшлуулж болно.

Гэхдээ хойшлуулах тусам иргэдэд ирэх эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг хөндвөл “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацааг сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна, асуудлыг дахин ярилцана" гэв.

Сануулахад, ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Тус хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртэл хугацаанд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай нөхцөл байдал үүсээд буйг мөн мэдэгдсэн юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?