📅

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

🕔 2022/09/22 15:20

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар 80 гаруй хүнийг яллагдагчаар татан шалгаж, зарим хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл АТГ-аас өчигдөр орой /2022.09.21/ Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан "Дарханы арьс ширний цогцолбор газар"-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮХЦ” компанийн захирал Д.Болормаа нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан Хөгжлийн банкнаас зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр түр саатуулжээ. Мөн уг хэрэгт холбогдуулан тодорхой объектуудад нэгжлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг хураан авсан гэж АТГ-аас мэдээллээ.
Д.Энхбаяр, Д.Болормаа нарыг 48 цагийн хугацаатай түр саатуулсан бөгөөд шүүхийн байгууллагад цааш үргэлжлүүлэн шалгаж, цагдан хорих хүсэлтийг хүлгүүлсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?