📅

"Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай" төсөл ирэх нэгдүгээр сард эхэлнэ

🕔 2022/09/10 20:35

Б.ДАРЬСҮРЭН
Монгол-Германы Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд "Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн"-ийн зохицуулагч, мэргэжилтнүүдтэй хамтран 2.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийн ерөнхий агуулга, зорилтыг тодорхойллоо.
Төслийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон 1000 га-аас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх юм.
Энэ сарын 2-ны өдөр төслийн үнэлгээний сүүлийн хурлыг зохион байгуулж, хоёр тал харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Төсөл 2023 оны нэгдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл 36 сарын хугацаатай хэрэгжих юм.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?