📅

А.Сүхбат Төв аймагт нэр дэвшиж, У.Хүрэлсүх, Су.Батболд нар "өнжинө"

🕔 2016/05/27 14:16

 
Маргааш буюу 28-ны өдөр нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорно. Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулах бол МАН Бага хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах юм.

 

 

Гэхдээ МАН-ын зарим нэр дэвшигчид Бага хурлын шийдвэргүйгээр нэр дэвших эрхээ авч байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Учир нь дор дурдаж буй хүмүүсийг Бага хурал дээр олонхоор дэмжих тохироог хийсэн гэж байна. Тухайлбал, Дархан аварга А.Сүхбатыг Төв аймагт нэр дэвшүүлэхээр болсон байна. Ингэснээр А.Сүхбат хоёр Энхболдтой зуузай холбох аж.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ удаад тойргоо сольж, нийслэлд нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд Увс аймгаас хоёр ч удаа сонгогдож байсан түшээ юм. Харин түүний оронд Увс аймагт Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал нэр дэвших аж.

 

Харин МАХН-аас гарч, гишүүчлэлээ сэргээсэн Ч.Улаан Сүхбаатар аймагтаа, Д.Тэрбишдагва Архангай аймгийн зорихоор болсон сураг дуулдлаа. Уг нь Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, олон ч удаа дэмжлэг авч байсан. Гэхдээ энэ жил тойргоо солиод үзэхээр болсон бололтой. Түүнтэй МАН-ын генсек Ж.Мөнхбат дөрөө харшуулна.

 

Тэгвэл МАН-ын генсек асан, Шадар сайд асан, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Хэнтий аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч энэ жил өнжихөөр болсон гэв. Шалтгаан нь тодорхойгүй байна. Түүнтэй хамт Су.Батболд нэрээ татаж байгаа аж. Су.Батболдын хувьд А.Сүхбатад тойргоо алдчихсан учраас нэрээ татсан уу гэж таамаг байна. Мөн УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл ч энэ удаад өнжихөөр болж байгаа аж.

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?