📅

14 эцэг эхээс хахууль авсан гэх 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

🕔 2022/08/31 10:15

14 эцэг эхээс хахууль авсан гэх 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн нийт 722 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх,
  • “С” нь нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт гурван удаагийн үйлдлээр хохирол учруулсан гэх;
  • “Г” нь 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэх;
  • “Б” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 14 эцэг, эхээс Хаан банк дахь өөрийн хувийн дансаар дамжуулан хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?