📅

БНХАУ: Тайванийн эрх баригч нам дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна

🕔 2022/08/11 14:09

“Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж БНХАУ-ын тал мэдээллээ.
Түүнчлэн “Ардчилсан дэвшилтэт нам Тайванийг энх тайвны замаар нэгтгэх боломжийг үгүй хийж байна” гэж шүүмжилсэн байна. Зөрчилдөөнийг намжаахын тулд Ардчилсан дэвшилтэт нам цаашид бодлогодоо өөрчлөлт оруулах хэрэгтэйг Бээжин дэх Тайванийн хэрэг эрхлэх газар онцолжээ.
Үүнээс өмнө Тайванийн Гадаад харилцааны сайд БНХАУ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчилсныг ашиглан халдлага хийхээр бэлтгэж байж болзошгүй гэж мэдэгдээд байсан юм.
Э.Мишээлт | misheelt_enkh
Bloomberg Tv
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?