📅

Хятадын арми Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалтаа үргэлжлүүлж байна

🕔 2022/08/08 18:46

Хятадын чөлөөлөх арми Тайвань арлын ойролцоо өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт явуулсан нь өчигдөр өндөрлөсөн. Гэвч сургуулилалтаа өөрийн эрэг хавийн бүс нутагт үргэлжлүүлж, Шар тэнгисийн баруун хойд хэсэгт Бохайн булангийн зарим хэсгийг сарын хугацаатай хааснаа зарлалаа. Зүүн тэнгисийн командлал энэ бүсэд шумбагч онгоц эсэргүүцэх довтолгоо, далайд дайралт хийх дасгал сургууль хийх аж.
Одоогоор Хятадын нисэх болон хөлөг онгоцууд усан хилд нь нэвтрээгүй тухай Тайванийн талаас мэдээлжээ.
Өмнөх дөрвөн өдрийн сургуулилалт нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд хийсэн айлчлалд Бээжингийн өгсөн хариу арга хэмжээ байсан юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?