📅

“Тусгаар тогтнол” гэх сүржин нэртэй хөдөлгөөнийхөн

🕔 2022/08/05 19:22

“Тусгаар тогтнол” гэх сүржин нэртэй хөдөлгөөнийхөн

 

"Тусгаар тогтнол” гэх сүржин нэртэй хөдөлгөөнийхөн нийслэлийн төв талбайг эзэгнэн суугаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэдний зүгээс дэргэдээ цэрэгжсэн зохион байгуулалттай бүлэг байгуулж, "Тэнгэрийн зарлиг”-ийн дагуу явж байгаа хэмээн өөрсдийгөө сурталчилдаг байна.

 

            Тэгвэл өнгөрсөн шөнө буюу 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж, "Тусгаар тогтнол” хөдөлгөөний гол зохион байгуулагчид гэх 4-5 хүнийг дайчлан баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн хэргийн тусгай ангийн 19.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулахаар төв талбайд гарч ирсэн гэх боловч гол зохион байгуулагчидын зүгээс тэд нарыг экстремист шинжтэй үйл ажиллагаанд татан оролцуулахаар төлөвлөж байсан хэмээн үзэж дайчлан баривчилсан байна.

            Энэ хэрэгт өмнө нь төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан нэр хүндтэй эрхмүүд оролцож далдуур удирдан чиглүүлдэг байж болзошгүй талаар дурьдлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?