📅

Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын төмөр зам усанд автан угаагджээ

🕔 2022/07/04 11:39

Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын төмөр зам усанд автан угаагджээ

 

Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар өчигдөр орой 18:20 цагийн үед их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоосон байна. Энэ тухай Улаанбаатар төмөр зам пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Уг мэдэгдэлд “2022 оны 07-р сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна. Үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна.

 

Улаанбаатар, Багахангай, Олон Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна.

Замыг өнөө шөнийн 01 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. УБТЗ ХНН” гэжээ.

291972354_1718762585126188_797102059734549391_n Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын төмөр зам усанд автан угаагджээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?