📅

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

🕔 2022/06/28 09:53

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

 

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн  ажил хийх юм.
 
сонин mn
Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ
.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?