В.Зеленский: Украины газар нутгийн 20 хувь нь ОХУ-д эзлэгдээд байна
🕔 2022/06/03 13:13
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Люксембургийн парламентад болон ард иргэдэд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.
Энэ үеэр тэрбээр “Оросын цэргүүд хоёрдугаар сарын 24-ноос хойш Украины 3620 суурин руу орсон. Тэдгээрээс 1017-г нь чөлөөлж чадсан бол 2603-ыг нь чөлөөлөх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай газар нутгийн 20 орчим хувь нь түрэмгийлэн эзэмшигчдийн хяналтад байгаа бөгөөд энэ нь 125 мянга шахам хавтгай дөрвөлжин километр юм" гэж хэлжээ.
скачать dle 12.0"Хэрэв ОХУ энэ дайнд ялбал, бүх Европын хувьд хар бараан цаг ирнэ. Хэрэв бид энэ дайнд ялбал европчууд эрх чөлөөт амьдралаа үргэлжлүүлж чадна" гэж В.Зеленский мэдэгджээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих