📅

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс эхлэн олгоно

🕔 2022/04/25 09:28

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс эхлэн олгоно

 

НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай юм. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа. Иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарчээ. Татварын ерөнхий газрын мэдээллээр энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

НӨАТ-ын буцаан олголтоос автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр зэргийг төлөх боломжтой болсон юм. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?