📅

Гал түймрийн 59 дуудлагаар 1.5 тэрбум төгрөгийн өмчийг хамгаалжээ

🕔 2022/04/12 17:04

Гал түймрийн 59 дуудлагаар 1.5 тэрбум төгрөгийн өмчийг хамгаалжээ

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн байна. Үүний дагуу алба хаагчид ажиллаж иргэн, хуулийн этгээдийн 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан НОБГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн нийт зургаан байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүл нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна. Тус эргүүл энэ сарын 3-10-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд 160 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгасан байна. Мөн ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин, 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?