📅

ЯПОН УЛСЫН JAGMO НИЙГЭМЛЭГ ДАРХАН СУМЫН 6, 8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД МОДНЫ СУУЛГАЦ БЭЛЭГЛЭВ

🕔 2016/05/12 16:41

Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бандийн толгойд 2015-2016 оны хичээлийн жилд шинэ байртай болж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн гадна талбайд Япон улсын JAGMO нийгэмлэгээс 5 төрлийн 170 гаруй модны суулгацыг бэлэглэсэн байна.

IMG 3722

Монголыг ойжуулах зорилготой ажилладаг Японы Жагмо нийгэмлэг нь Дархан Уул аймгийн хүүхэд залуучуудын цогцолбор, сургууль, цэцэрлэгүүдийг моджуулах үйл ажиллагааг жилд 2 удаа явуулдаг уламжлалтай. Энэ ажлын эхлэлийг 2004 онд тавьж, "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарьж байжээ. Улмаар Залуучууд театр, Эмэгтэйчүүдийн ордон, ОИЦ сургууль, "Од” цогцолбор сургууль, Энэрэл цогцолбор, 4-р сургууль, 15-р сургууль,  5, 10, 12, 18 дугаар цэцэрлэг гээд нийт 20 гаруй байгууллагын гадна талбайг моджуулсан байна.

Энэ жилийн хувьд Дархан сумын 8 дугаар цэцэрлэгээс гадна 6 дугаар цэцэрлэгт нийт 3,6 сая төгрөгийн модны суулгацыг бэлэглэж байгаа юм байна. Харин ирэх намар 11 дүгээр цэцэрлэгт модны суулгац бэлэглэхээр төлөвлөсөн байна. 8 дугаар цэцэрлэгийн гадна талбайд Монос-50, Чацаргана-20, Голт бор-50, Гацуур-14, Хайлаас-40 нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 174 модны суулгацыг тариаллаа.

Тус цэцэрлэгийнхэн гадна талбайгаа ойжуулах ажлын эхлэлд ач холбогдол өгч аймгийн Засаг дарга А.Энхболд, тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, салбарын дарга удирдлагууд болон эцэг эхчүүдийнхээ хамтаар мод тарих үйл ажиллагааг /2016.05.11/ зохион байгуулсан юм.

IMG 3740

merged

Цөлжилтийн идэвхитэй бүсэд оршдог Дархан хотыг ойжуулах их үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж буй Японы Жагмо нийгэмлэгийнхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд болон 8 дугаар цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд талархал илэрхийлсэн юм. Мөн тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ая дуугаар мэндчиллээ.

IMG 3763

 

 

IMG 3771IMG 3776IMG 3779IMG 3781IMG 3787logo

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?