📅

АЖИЛ ХЭРЭГЧ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ҮЕЭР БОЛОВСРОЛЫН АСУУДЛЫГ ХӨНДӨВ

🕔 2016/05/12 16:08

Аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн "Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 11-ны өглөө аймгийн Боловсрол соёлын газарт "Ажил хэрэгч өглөөний цай” уулзалт болов. Уулзалтад аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалагтамир, аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал болон сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцлоо.

IMG 3629

2015 онд  аймгийн ИТХ-ын 13 дугаар тогтоолоор "Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, төсөл, хөтөлбөрүүд батлуулсан боловч тодорхой бус шалтгаанаар зогссон. Иймд аймгийн Засаг дарга боловсролын салбарт батлагдсан эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэсэн чиглэлийн дагуу  "2016-2018 онд боловсролын салбарт баримтлах стратеги”, "Стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г үе шаттайгаар хэрэгжүүлэхээр БСГ-аас боловсруулсан. Уг 5 дугаар сарын 13-ны өдөр нийт багш нарын чуулганаар хэлэлцүүлэх саналтай байгааг Р.Батжаргал дарга танилцууллаа.

13225087 1179052708779725 490572301 o

Салбарын үндсэн үзүүлэлтийг сайжруулж, багшийн мэргэжил ур чадварыг дээшлүүлэх уг стратеги, төлөвлөгөөг эхний ээлжинд сургууль бүр дээр багш нарт танилцуулж, хэлэлцүүлж, үүний дараагаар батлуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нар үзэж байлаа. Мөн ЕБС-иудад нэвтрүүлээд буй "Шилэн сургууль” ухаалаг систем багшийн хөгжилд  их дэмжлэг болж байгаа онцолж, ахлах ангийнханы дунд хэрэгжүүлсэн мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг үнэлэх тест, "Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслүүдэд ам сайтай байв. Тэд аймгийн засаг даргын танилцуулсан цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх санаачилгыг дэмжиж байсан юм. Энэ хүрээнд цэцэрлэг бүр өргөтгөл хэрхэн хийж болох судалгааг нарийвчлан гаргаж өгөхөөр болов.

Орон нутагт байгаа зарим төрийн байгууллагын байрыг балансаар авах замаар "Багш хөгжлийн төв”-ийг шийдвэрлэх саналыг мөн үеэр дэвшүүлж байв. Мөн боловсролын салбарын удирдах түвшний албан хаагчдын тогтвортой байдлыг хадгалж,  үнэлж дүгнэх, урамшуулах, Төрийн дээд одон медальд тодорхойлж дэмжих  шаардлагатай байна гэлээ.

Захирал эрхлэгчийг сонгон шалгаруулахдаа "Хөтөлбөрөөр сонгон шалгаруулдаг, үр дүнгээр нь дүгнэдэг” шинэ системд шилжиж, үр дүнгийн гэрээ, улирлын урамшууллыг дүгнэхдээ мэргэжлийн байгууллагын үнэлгээг гол болгох, сургууль, цэцэрлэгийн засвар тохижилт, сургалтын тоног төхөөрөмж авахад улсын төсвөөс гадна орон нутгийн төсвөөс тодорхой хөрөнгийг гаргадаг болох зэрэг олон асуудлаар санал гаргалаа.

Ийнхүү боловсролын салбарынханы өмнө багш ажилчдын цалин тэтгэмжийн асуудал тулгарч байгаа ч тэд өнөө маргаашийн жижиг зовлон гэхээс илүү өргөн сэдвийн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?