📅

Цэргийн албанд татагдсан дайчдыг үдэж мордууллаа

🕔 2016/05/12 13:06

Дархан-Уул аймгаас хаврын цэрэг татлагад тэнцсэн залуучуудыг цэргийн албанд нь үдэж мордуулах ёслол Дархан хотын "Найрамдал” талбайд болов.

Эхлээд аймгийн ЗДТГ-т аймгийн удирдлагууд хүлээн авч захиа даалгавар өгсөн бол Найрамдал талбайд үдэж мордуулах ёслол болсон юм. Уг ёслолд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Цэргийн штабын дарга Ц.Энхтөр, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар болон цэргийн албанд татагдсан залуучуудын харьяа багийн Засаг дарга нар, эцэг эх, гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Сумын Засаг дарга Б.Азжаргал эр цэргийн албанд мордож байгаа нийт залуучуудад албаа сайн хааж ирэхийг ерөөгөөд цэргийн алба хаах хугацаандаа ихийг сурч аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа. Аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр:-"Хаврын цэрэг татлага энэ сарын 3-15-ны хооронд амжилттай явагдлаа. Залуучуудаас цэрэгт явах хандлага нэмэгдсэн байна. Төрийн албанд ч, сонгуульд нэр дэвшсэн ч гэсэн цэргийн алба хаасан байх ёстой гэдгийг хуульчилж өгсөн болохоор цэргийн насны залуучууд цэргийн алба хаах сонирхол нэмэгдсэн гэж үзэж байна. Харин анхаарахад цэргийн насны залуучууд эрүүл мэндээр их хасагдаж байгаа тал харагдлаа. Чих, хамар хоолой, нүдний даралт зэрэг өвчлөл цөөнгүй байгаа учраас цэргийн насныхан, эцэг эхчүүд нь ч гэсэн бие бялдрыг нь хөгжүүлэх талд нь их анхаармаар санагдлаа. Энэ удаа татагдаж байгаа цэргүүд маань хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги салбаруудад хуваарлигдана. Хуваарыг Улаанбаатар хотын төв дамжин баазад очоод энд хийгдсэн хуваарын дагуу хуваарилагдаж очно” гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?