Орос даяар дайн эсэргүүцсэн жагсаал болж 4366 хүн баривчлагджээ
ОХУ-ын парламентын хоёр танхим "дайны тухай худал мэдээ тараасан этгээдэд 15 хүртэлх жилийн хорих ял оноох" хуулийг яаравчлан хэлэлцэж (2022.03.04), дэмжсэн. Улмаар тус улсын ерөнхийлөгч В.Путин баталжээ. Оросын эрх баригчид өөрийн зэвсэгт хүчний болон энгийн иргэдийн хохирлын талаар тоо баримт, мэдээллийг “худал мэдээ” хэмээн байнга үгүйсгэж байгаа юм. Мөн тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд Украинд болж буй үйл явдлыг “дайн”, “түрэмгийлэл” гэхийн оронд “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсээр байна. Шинэ хуулиар зэвсэгт хүчнийх нь талаар худал мэдээ тараасан хүнд 3 хүртэлх жилийн хорих ял эсвэл их хэмжээний мөнгөн торгууль онооно. Хэрэв тараасан мэдээ нь ноцтой үр дагаварт хүргэвэл хорих ял 15 хүртэл жилийн хугацаатай болж хүндэрнэ. Сошиал сүлжээ хаагдан, хууль хатуурсан ч дайн эсэргүүцсэн иргэдийн жагсаал зогссонгүй. 2022.03.06-нд Москва, Санкт-Петербург, Владивосток, Иркутск г.м нийт 53 хотод жагсаал зохион байгуулагджээ. Цагдаа нар 4366 хүнийг баривчилсан.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих