📅

86 га талбайд хүнсний ногоо тариалжээ

🕔 2016/05/10 14:46

Дархан-Уул аймгийн хэмжээнд үр тариа 9500 га, төмс 600 га, хүнсний ногоо 950 га, малын тэжээл 250 га, рапс 3500га буюу нийт 14,8 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна.

Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуй нэгж, 4 иргэн хаврын чийг хаалтыг 4800 га талбайд, үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 11452,1 га талбайд хийсэн байна. Энэ хаврын тариалалтад 1107.3 тонн үр дутах тооцоо гарч өнөөдрийн байдлаар ТЭДС-аас худалдан борлуулах дотоодын урагцын 1 тонн үрийн буудайг 800.0 мянган төгрөгөөр тогтоож олгохоор 4 аж ахуйн нэгж, 2 иргэнд 35 тонн үрийг гэрээ байгуулан олгоод байгаа аж.

Хаврын тариалалтад зориулж нийлмэл бордоо 1 тоныг 400.0 мянган төгрөгөөр тогтоож, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд 75 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр гэрээ байгуулан олгож байна.

Тариалалт 4 дүгээр сарын 28-ны өдөр эхэлж өнөөдрийн байдлаар хүнсний ногоо 86 га талбайд тариалалт хийсэн мэдээтэй байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?