Оффшор данс нь ил болсон Монголын 49 иргэний нэрсийн жагсаалт
Энэхүү мэдээлэлд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор данстай болох нь дэлгэгджээ.
Өчигдөр Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх, "Дорнын говь" ХХК-ний захирал Б.Дэлгэрсайхан нарын нэр дэлгэгдсэн бол өнөөдөр Улаанбатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр, Петровис ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүсийн нэр зарлагджээ.
Түүнчлэн С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтсан талаарх мэдээлэл тавигдлаа.
Panama papers" буюу Панамын баримтуудыг шөнийн 03.00 цагт интернэт байршуулж, олон нийтэд ил болгожээ.
Bolod.mn У.Сайхан