АМГТГ: Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай
🕔 2022/02/07 15:01
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж байгаа учраас Монголд шатахууны үнэ өсөх төлөвтэй байна. Ашигт Малтмал Газрын тосны газраас энэ талаар “Дэлхийн зах зээлд газрын тосны жишиг үнийг тогтоогч WTI болон Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Манай улс ОХУ-аас шатахуунаа импортолдог. Мэдээж багц бараа болгон бүтээгдэхүүнээ авч, үнээ тохирдог. Гэвч дэлхийн зах зээл дээрх үнийн жишгийг дагаж импортлох үнэ нэмэгдэнэ. Тиймээс шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа. Ерөнхийдөө өндөр үнээр нэмж, иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд хамгийн боломжит байдлаар 50 төгрөг хэмээн тооцоолоод байгаа” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих