📅

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлтэй танилцлаа

🕔 2021/11/12 16:10


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЦС-уудын өвөлжилтийн ажилтай өнөөдөр нийслэлд танилцлаа. Түүний очсон ДЦС-3 өргөтгөл шинэчлэлийн ажлыг ид хийж байна. Энд өндөрийн станцыг 50 мгвт-аар өргөтгөж, ингэснээр дундын дулааны ачаалыг өндөр рүү шилжүүлж дундын станцыг шинэчлэх дарааллаар ажиллаж буйг станцын удирдлага болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар танилцууллаа.

ДЦС-3 нь нийслэлийн цахилгаан дулаан эрчим хүчний 32 хувийг хангадаг, хуучин Тээврийн товчооноос Сансарын туннель хүртэл нийслэлийн төвийн хэсгийн дулааныг магистрал шугмаар дамжуулдаг хуваарьтай. Одоо эрчим хүч, цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр болгохоор шинэчилэн өргөтгөж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ, “Станцын үндсэн хийцүүдийн ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусаж байгаа. ДЦС-3 1966-1968 онд ашиглалтад орж байсан.



Тиймээс танцын үйл ажиллагаа хэзээ ч зогсоход бэлэн байгаа. Турбо генератор 220 мянган цаг буюу 25 жилийн хугацаатай ажиллах ёстой байдаг. Одоо 220-240 мянган цаг ажиллаад байгаа. Тийм учир бидэнд өнөөдөр станцын үйл ажиллагаа зогсохоос өмнө урьдчилж шинэчилж чадах уу, эсвэл станц өөрөө зогсох уу гэсэн нөхцөл байдалтай тулгараад байна. Станц хуучирсан учир сэлбэг материал олдохгүй байгаа хүндрэлтэй байгаа”-г тодотголоо.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр манай улсад үйлдвэрлэлээсээ даваад байна. Ялангуяа өвлийн ид оргил ачааллын үед ийм байдал үүсэхээр байна. Үүнийг шийдэх гол арга нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож ашиглалтад оруулах явдал гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолж байна. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан шинэ эх үүсвэр дээр эрчимтэй ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн ДЦС дээр гүйцэтгэгчээ шалгаруулаад байна. Тавантолгойн ДЦС-ын тендэрийг зарлаад байна. Нийслэлд 200 мегаватт цагийн баттерей цэнэгт хураагуурын үнэлэлгээний ажлыг хийж байна. 
Одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энд 4 ажил төлөвлөснөөс 3-ыг нь гүйцэтгээд буйг мэдээллээ. Одоо үүсээд буй нөхцөл байдалд хэрэглээгээ хэрхэн хангах гэдэг дээр ажиллаж байна. ОХУ-аас авах чадлын хэмжээг 100 мегаваттаар өргөтгөх нь өнөөдөр бидэнд байгаа хамгийн ойрын хувилбарт ажил болоод байна. Ирэх сарын 15 гэхэд өргөтгөх ажлыг дуусгаж чадлын хэмжээг нэмэгдүүлнэ гэдгийг мэдээллээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?