Хятадад дотоодод халдварласан 50 тохиолдол илэрчээ
Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 50 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Өвөр Монголд, тав нь Гуйжоу мужид бүртгэгдсэн бол Шаньдун, Ганьсу мужид тус бүр дөрөв, Бээжин хотод гурав, Нинсяд хоёр тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын есөн тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс Шанхай хот, Гуандун мужид тус тус хоёр, Тяньжин хот, Ляонин, Фужян, Шаньдун, Гуанси мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Харин халдварын сэжигтэй болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын мэдээлэлд дурдсан байна.
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96899 тохиолдол илэрснээс 91320 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас барсан бол 643 хүн эмчлүүлж байна. Мөн Хонконгт 12330 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16380 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих