1000-д нэг тохиолддог XYY хромосомтой хүмүүсийн тухай нууц
Хүмүүс эхээс 23, эцгээс 23 хромосомыг нийлүүлэн авч төрдгийг бид бүгд мэднэ. Эрдэмтэд хүний удамшлын мэдээллийн нууцыг тайлахыг оролдож эхлэх үедээ хүний хромосомыг нийт 48 байдаг хэмээн тогтоожээ. Харин 1956 онд Шведын Лундын их сургуулийн цитогенетик судлаач Жое Хин Чио болон Алберт Леван нар "Hereditas" сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ хүний хоёрчлогдсон эс нийт 46 хромосомтой байдгийг хөдлөшгүй баримтаар нотолжээ.
Хүний хүйс эр эсвэл эм байх нь нэг хос хромосомын кодчилолоос хамаардаг. Ингэснээр тус хромосом XY бол эрэгтэй, XX бол эмэгтэй болно. Харин бусад 22 хос хромосом нь өөр мэдээлэл агуулж байдаг тул хүйс ямар байхыг шийддэггүй аж.
Ихэнх хүмүүс 23 хос хромсотой байдаг
Дээр дурдсан судалгааны үр дүн нийтлэгдээд удаагүй байтал олон эргэлзээг дагуулж эхэлсэн юм.
Учир нь тэр явдлаас 5 жилийн дараа эрдэмтэд хүний хромосом үүнээс олон янз төдийгүй доорх зурагт харуулснаар 47 ширхэг XXY ба XYY хромосом, 45 ширхэг болон 48 ширхэг XXYY зэрэг хэлбэрийн хромосомтой хүмүүс байдгийг олж илрүүлжээ.
Дээрх хэвийн бус шинж бүхий хромосомтой хүмүүсийн дунд XYY хромосомтой эрэгтэй хүүхэд хамаагүй давамгайлж байжээ. Тодруулбал ийм хэв шинжийн хромосомтой хүүхэд 1000 тутамд нэг тохиолдож байв.
Эрэгтэй хүний ихэнх онцлог чанарууд Y хромосом дээр кодлогддог. Тэгвэл XYY хромосомтой хүмүүсийн үлдсэн нэг Y хромсом дээр ямар мэдээлэл агуулагдаж байгаа вэ гэдэг асуулт урган гарч ирж байна. XYY хромосомыг анх хэрхэн нээж илрүүлсэн талаар сонирхуулъя.
1961 онд нэгэн эр эмнэлэгт кариотипын анализ хийлгэх үед түүнийг ХҮҮ хромосомтой гэдгийг олж мэджээ. Тэрээр тухайн үедээ маш өндөр гэж тооцогдохоор буюу 183 см орчим өндөр байсан нь анагаахын салбарынхны анхаарлыг ихээр татжээ. Учир нь хэвийн бус хромосомтой эрэгтэй үр удмаа үлдээсний зэрэгцээ бусдаас илүү эршүүд байсан нь үнэхээр гайхшруулсан юм. Үүний дараагаар түүнтэй адил хэвийн бус хромосомтой эрчүүд ар араасаа гарч ирсэн байна.
Өнгөрсөн зууны 60-аад оны үед Чикаго хотод 8 сувилагч эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, олныг түгшээж байв. Цагдаа нар уг хэргийг шалгаж, хэрэгтэн нь Ричард Спек гэх залуу болохыг тогтоожээ. Тэрээр аймшигт хэргийг үйлдэхдээ урьдаас төлөвлөөгүй, мансууруулах бодис хэрэглээгүй, зөвхөн гэнэтийн сэтгэл хөдлөлд автан үйлдсэн байжээ.
60,70-аад оны үед Ричард Спек нь ХҮҮ хромосомтой хүмүүсийн хамгийн сонгодог жишээ байв. Эдгээр хүмүүсийг "Суперүүд" ч гэж хочилж байлаа.
Ричард Спекийн ггарт амиа алдсан сувилагч нар
ХҮҮ хромосомтой хүмүүс нь биеэр том, амархан уурладаг, үйлдлээ хянаж чаддаггүй зэрэг шинж тэмдэгтэй байсан юм. Тиймээс ч эрдэмтэд илүү Ү хромосомтой хүмүүс гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр хэмээн Ричард Спекийн хэрэг дээр тулгуурлан таамаглаж байлаа.
Гэвч энэ нь таамаг төдий хэвээр үлдсэн юм. Учир нь ХҮҮ хромосом гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй шууд холбоотойг баталж чадаагүй юм. Эрдэмтэд дээрх хэрэг гарсны дараа сэтгэцийн эмнэлгүүд, чанга дэглэмтэй шоронгуудаар явж, аль болох бадриун том биетэй, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг сонгон судалгаа явуулжээ. Гэтэл маш цөөн тооны ХҮҮ хромсомтой эрчүүд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсны дээр хэрцгий гэмт хэргүүдийг бага үйлдсэн байлаа. Тэгэхээр ХҮҮ хромсомыг гэмт хэрэг үйлдэх магадлалтай шууд холбох боломжгүй юм.
Ричард Спаркс
Тэгвэл тэд яагаад илүү хромосомтой төрсөн бэ, мөн илүү хромосом тэднийг юугаар өөр болгодог вэ гэж та сонирхож магадгүй. ХҮҮ хромсомтой хүмүүсийн бүх хоёрлосон эс дээр нэг илүү Ү хромсом байдаг бөгөөд энэ нь удамшлын өвчин гэж тооцогдохгүй аж. Учир нь тэдний хөвгүүд энгийн хромосомтой төрдөг.
XҮҮ хромосом үр тогтох үед хуваагдаагүй эр бэлгийн эсээс үүсэлтэй. Ингэж алдаа гарах үед эр бэлгийн эс илүү Ү хромосомыг кодлож авдаг бөгөөд өндгөн эстэй нийлэх үед ХҮҮ хромосомтой ураг болон бүрэлддэг байна.
Өмнө дурдсанчлан том биетэй байх нь тэдний хамгийн түгээмэл шинж бол нүд хоорондын зай хол байх, гарын хуруу мойног байх, цээж хэсэг өөхлөг байх, хэл яриа сааталтай байх, хөдөлгөөнөө удирдах чадвар муу байх зэрэг бусад шинжүүд мөн илэрдэг байна. Шууд хараад ХҮҮ гэж танигдахгүй ч 1000 хүн тутмын нэг нь ийм байсаар байна.
ХҮҮ хромсомтой
хүмүүсийн шинж
https://www.caak.mn/view/8288638/
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих