📅

Газрын тосны үнэ 8 долоо хоног дараалан өсөөд байна

🕔 2021/10/15 14:32

Газрын тосны үнэ найман долоо хоног дараалан өссөн нь 2015 оноос хойших хамгийн урт үргэлжилсэн өсөлт болж байна.
Ази, Европт үүссэн эрчим хүчний хямралын улмаас байгалийн хий, нүүрсний хомсдол үүсээд байгаа юм. Ингэснээр газрын тосны нөөц буурч, эрэлт нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор газрын тосны эрэлт ирэх зургаан сард өдөрт 500 мянга орчим баррелиар нэмэгдэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ.

Нью-Йоркийн биржид брент төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өсөж, баррель нь 84.4 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өсөж, баррель нь 81.7 ам.долларт хэлбэлзэж байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?