📅

"Жо Байден, Ши Жиньпин нарын байр суурь практик дээр хэрэгжих ёстой" гэв

🕔 2021/10/08 13:46


2021 оны 10-р сарын 6-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечи, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн ажил хариуцсан туслах Салливан нар Швейцарын Цюрих хотноо уулзан, Хятад, Америкийн харилцаа болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэн, 9-р сарын 10-нд хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар ярих үеийн нэгдмэл байр суурийг хэрэгжүүлэн, стратегийн зөвшилцлөө нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө сайтар хянан, мөргөлдөөнөөс зайлсхийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд нь эргэн оруулахаар хамтдаа хичээн ажиллахаа мэдэгдсэн билээ. 
Одоогоос бараг сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярих үеэр Хятадын удирдагч Хятад, Америкийн харилцаа бол сайтар зохицуулж болох эсэх тухай биш, харин хэрхэн сайтар зохицуулах тухай заавал шийдэх ёстой асуудал юм гэсэн аж. Жо Байден  ч яриа хэлцэл өрнүүлэх, хамтран ажиллах тухай мессеж өгсөн билээ.
 
Иймээс ч хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нэгдмэл байр суурийг  хэрэгжүүлэхийн тулд энэ удаад Хятад, Америкийн өндөр албан тушаалтнууд Цюрихт нүүр тулсан уулзалт хийв. Стратегийн ойлголцлоо нэмэгдүүлэн, зөрчлийг эв зүйтэй тогтоон барьж, сөргөлдөхөөс зайлсхийн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг эрэлхийлэх хамтын хүсэл зорилтоо хоёр тал илэрхийлсэн нь Хятад, Америкийн харилцааг хэрхэн сайтар зохицуулах вэ? гэдэг асуудалд хариулт өгсөн ч гэж хэлж болно.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай:"Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа огцом дордсон бөгөөд Америкийн тал Хятад Улсад хандан стратегийн маш алдаатай дүгнэлт хийж буй нь үүний гол шалтгаан гэж зарим судлаачид үздэг. Иймээс хоёр тал стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, ялангуяа Америкийн тал Хятадын тухай ташаа ойлголтоо залруулах нь хоорондын харилцаа зөв гольдролд буцан ороход маш чухал юм.Олзуурхууштай нь сүүлийн үед хоёр улсын харилцааны тухайд Америкийн тал харьцангуй эерэг байр суурьтай байгаа нь ажиглагдаж эхэлжээ. Жишээлбэл АНУ-ын зүгээс Хятад улсын хөгжлийг хязгаарлах зорилтгүй, “Шинэ хүйтэн дайн” дэгдээхгүй, "Нэг Хятад" бодлогыг баримтална зэрэг байр суурь илэрхийлсэн нь маш чухал. Гэхдээ бодит үйл ажиллагаа бол ярихаа илүү чухал. Америкийн тал нэг талаар Хятад улсыг хязгаарлахыг зорихгүй хэмээн ярьж буй атлаа нөгөө талаар янз бүрийн арга сүвэгчлэн Хятад улсад дарамт шахалт үзүүлэх нь буруу юм. Америкийн тал Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хүндэтгэж, Тайвань, Хонконг, Шинжаан, хүний эрх зэрэгтэй холбоотой асуудлаар Хятад улсын дотоод хэрэгт оролцохоо зогсоох ёстой. Энэ нь Хятад, Америкийн харилцаа зөв гольдролд буцан оруулах үндсэн нөхцөл мөн.
Хятад, Америк сөргөлдвөл хоёр орон төдийгүй дэлхий нийт бүгд ноцтой хохирно, Хятад, Америк хамтран ажиллавал хоёр орон төдийгүй дэлхий нийтэд бүгдэд нь ашиг тустай гэдгийг түүх болон практик харуулсаар л байна. Ийм ч учраас Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун энэ оны 8-р сард АСЕН-ы Аюулгүй байдлын форумд оролцохдоо Хятад, Америк харилцан нөгөө талтайгаа харилцаа холбоотой байхын тулд зайлшгүй хичээн чармайж, улмаар хоёр тал, түүнчлэн дэлхий нийтэд учруулж мэдэх гамшгийн чанартай сөргөлдөөн үүсэхээс зайлсхийхийг уриалсан биз ээ." гэжээ.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?