📅

Модны хоёрын замын үлдсэн хэсгийг өнөөдрөөс эхлэн хааж, засварлаж байна

🕔 2021/09/29 11:51


Баянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд замын үлдсэн хэсгийг хаажээ. Уг ажлын дараагаар тухайн замын хоёр талын явганы замыг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэх юм байна.Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?