Давхардсан тоогоор 4938 хүнийг өршөөн хэлтрүүлээд байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан.
Хуулийн хэрэгжилт 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулиар зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж шийдвэрлэж буй.
"Өршөөл үзүүлэх тухай хууль"-д:
- 2017 оны зургадугаар сарын 30-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн
- 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн
- 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн
- Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2006, 2009, 2015 онд батлагдсан хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг хамруулахгүй байхаар тогтоожээ.
Шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн:
- 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэлтрүүлсэн.
- 5-р зүйлийн 5.1-5.3 зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.
- 6-р зүйлийн 6.1-6.3 дахь зүйлд зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдсан.
- 7-р зүйлийн 7.1-7.3 зүйлд зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан.
- 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлсөн.
Нийт давхардсан тоогоор өршөөл үзүүлэх хуульд 4938 хүн хамрагдсан байна.
Хорих ялаас өршөөн хэлтрүүлснээр суллагдсан иргэд /нийт 253/ :
- Насанд хүрээгүй - 1
- Эмэгтэй - 7
- Эрэгтэй - 245 байна.
Урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн эсэхээр нь ангилбал
- Анх удаа - 160
- 2 удаа - 50
- 3-с дээш удаа - 43
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ хүний аминд санамсаргүйгээр хүрсэн иргэд өршөөлийн хуульд хамрагдсан.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих