📅

Залуучуудын ДАШТ-нээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ

🕔 2021/08/20 08:55


Бөхийн төрлийн 2021 оны залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ ОХУ-ын Уфа хотод 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польш улсын Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан юм. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв. 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?