0-3 насны хүүхдээ харж байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэллээ
“Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ.
0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм байна.
- Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
- Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
- Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
- Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдах ажээ.
Эдгээр шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана.
ХХҮЕГ-аас "Иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай" гэв.
Сум, хорооны халамжийн мэргэжилтэндээ хандаж, мэдээлэл авахыг зөвлөлөө.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих