Өнөөдөр 18 цэгт найман мянга гаруй хүнийг дархлаажуулна
🕔 2021/07/28 09:22
Нийслэлд өнөөдөр суурин 18 цэгт коронавирусний эсрэг вакциныг 8740 хүнд тарина. Эдгээр цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллах юм.
Өчигдөр вакцины эхний тунд 2478, хоёрдугаар тунд 4742 буюу нийт 7220 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотод 18-аас дээш насны нэг сая 69730 иргэн нэгдүгээр тунд, 975276 иргэн хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Мөн 1736 жирэмсэн эх, 12-15 насны 24843, 16-17 насны 14401 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих