📅

Танилц: Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, шигшээ багийнхны өнөөдрийн тоглолтын ХУВААРЬ

🕔 2021/07/26 10:50

 

"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд 4 хонож байна. Энэ хугацаанд Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг олимпын хүрэл медаль хүртээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр манай эмэгтэй, эрэгтэй жүдо болон сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчид тэмцээн уралдаанаа хийнэ. Тодруулбал, өнөөдөр 10.00 цагаас жүдогийн эмэгтэй 57 кг жинд олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, эрэгтэй 73 кг жинд Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар барилдана. Дараагийн барилдаан нь 16.00 цагаас явагдана.

Харин шигшээ багийн тамирчид 09.15 цагаас Румын багтай тоглоно. Дараагийн тоглолт нь 16.30 цагаас Францын багтай тоглох юм.

Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?