📅

Тэрүнофүжи Монголоос төрсөн тав дахь, сүмогийн түүхэнд 73 дахь ёкозуна цолтон боллоо

🕔 2021/07/22 11:16


Японы уламжлалт сүмо бөхийн хамгийн дээд цолыг Тэрүнофүжи Харүо (Гантулгын Ган-Эрдэнэ) хүртэхээр болсныг өчигдөр зарлажээ.Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дөрвөн удаа түрүүлсэн юм. Ням гарагт өндөрлөсөн долдугаар сарын тэмцээнд Тэрүнофүжи нэг унаа, арван дөрвөн даваатай үзүүрлэсэн байна. Гэхдээ түүний амжилтыг хангалттай гэж үзсэн Сүмогийн Холбооны захирлуудын зөвлөл ээлжит бус хурлаараа ёкозуна цолыг олгохоор шийджээ.
Уг хурлаас өмнө Сүмогийн Холбооны дэргэдэх ёкозунагийн зөвлөл Тэрүнофүжид дээд цол олгохыг санал нэгтэйгээр дэмжсэн юм.
Ингэснээр 29 настай Тэрүнофүжи нь сүмогийн түүхэнд 73 дахь, Монголоос төрсөн тав дахь өндөр цолтон болж байна. Хамгийн сүүлд дөрвөн жил хагасын өмнө Японд төрсөн Кисеносато ёкозуна цолыг хүртэж байв.
Мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь цол озэкид хүрээд байсан Тэрүнофүжи хоёр өвдгөндөө гэмтэл авснаар 2019 оны гуравдугаар сард дээд зиндаанаас тавдугаар зиндаа болох жониданд унаж байжээ.
Дараа нь тэр шаргуу хөдөлмөрлөн дээд зиндаанд буцаж ирээд 2020 оны долдугаар сар, энэ оны гурав, тавдугаар саруудад түрүүлсэн нь гайхалтай амжилт болсон юм. Энэ сарын барилдаанд тэр дараалан гурав дахиа түрүүлэх зорилготой байсан ч адилхан ганц ч унаагүй явсан нутгийн ах Хакүход тэмцээний сүүлчийн өдөр өвдөг шороодсоноор үзүүрлэсэн байна.
“Тэр маш сайн байсан. Бидний дэмжлэгээс үл хамааран тэр өөрөөсөө хамаарах бүхнийг хийж чадлаа. Түүнийг ёкозуна цолоо хангалттай хамгаалж чадна гэж би бодож байна” гэж Тэрүнофүжигийн дэвжээний эзэн Исегахама ярьсан юм.
Ёкозуна цолны ёслолын дараа Тэрүнофүжи “Би улам хүчтэй, зоррилготой боллоо. Надад сайжрах боломж их бий. Би ёкозуна цолтон байхын утга учрыг ойлгож, үлгэр дууриал болохыг хүсэж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Kyodo News
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?