Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өчигдөр /2021.07.04/-нд эхэллээ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаад байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих