📅

Казахстан Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

🕔 2021/06/14 12:26
Казахстаны эрүүл ахуйн ерөнхий эмч Ерлан Киясовын гарын үсэг зурсан тогтоолын дагуу Монгол, Унгар, Таиландын вакцины гэрчилгээ бүхий иргэдийг Казахстан руу нэвтрэхийг зөвшөөрсөн талаар Коммерсант мэдээлжээ. Энэ тогтоол зургадугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. 
Тогтоолд тусгагдсан вакцины гэрчилгээ, паспорт, тодорхойлолт бүхий Унгар, Таиланд Моннголын иргэдийг Казахстаны нутаг дэвсгэр рүү улсын хилээр нэвтрүүлэхийг автозамын боомтууд дахь эрх бүхий байгууллагууд, хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ. 
 
Энд дуулгахад, Казахстанд "COVID-19-гүй аялна" нэртэй апликейшн гарсан байна. Энэ апликейшнийг татаж авснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд (shuud.mn: Армени, Беларусь, Орос, Казахстан, Киргиз)-ын иргэд холбооны орнууд дундаа хялбаршуулсан журмаар зорчих боломжтой болжээ. Апликейшний тусламжтайгаар хэрэглэгч коронавирусийн шинжилэгэ авах магадлан итгэмжлэгдсэн лаборатори сонгох, шинжилгээний хариуг хүлээн авах, сөрөг гарсан бол аялалд гарах боломжтой аж.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?